УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тодотголд шинжлэх ухааны ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүрээлэн байгууллагуудыг нэгтгэж үйл ажиллагааг нь тодорхой болгохоор төсөлд тусгаад байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хууль тогтоомжийн боловсруулалтыг сайжруулах, харьцуулсан эрх зүйн судалгаа хийдэг Хууль зүйн үндэсний хүрээлэн зайлшгүй байх ёстой. Хууль зүйн үндэсний хүрээлэнг аж ахуйн тооцоотой болгож дампууруулж болохгүй. Уг газрын урсгал зардал болох 500 сая төгрөгийг төсөлд буцаан байршуулах хэрэгтэй” гэв. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Удирдлагын академийг татан буулгаж байгаа асуудал байхгүй. Гагцхүү тогтмол зардлыг өгөхөөр тусгасан. Урсгал зардлын хувьд бие даах нь өөрсдөд нь чухал” гэлээ.
Б.Саруул