Дулааны үнэ нэмэгдэнэ

ЭХЗХ-ноос цахилгаан, дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулж, эрчим хүчний тарифыг 9.85 хувиар, дулааны үнийг 13 хувиар нэмэхээр болсон билээ. Энэхүү шийдвэрийн дагуу айл өрх, албан байгууллагууд цахилгааны шинэчилсэн тарифыг өнгөрсөн сарын 5-наас мөрдөж эхлээд байсан юм. Харин дулааны үнийн нэмэгдлийг ирэх сарын 1-нээс мөрдөж эхлэхээр болсон байна. Ингэхдээ дулааны эрчим хүчний тарифыг талбайн ам метрээс хамааран нэмэх юм.  Тухайлбал, 40 ам метрийн талбайтай айл өрхөд 3000 төгрөгийн суурь үнийг тооцохоор болжээ. 

Д.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.