
Ирэх жил сонгуулийн жил. Энэ ч утгаараа АН удирдлагадаа туршлагатай улс төрчдийг гаргаж ирж буй бололтой. Өчигдөр орой хуралдсан тус намын удирдах байгууллагын хурлын үеэр АН-ын дарга З.Энхболд нарийн бичгийн дарга нарын томилгоог хийлээ. Тэрээр намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, Хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг, улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүүг, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэгийг тус томилжээ.
Д.Сүх