УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа 2015 оны төсвийн тодотгол болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Тэд хурлаараа төсвийн ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакей ахлахаар болсон байна. Ардчилсан намын бүлгийн зүгээс эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгийг хасахыг шүүмжилж байгаа юм байна.Зарим гишүүн Засгийн газраас оруулж ирсэн тодотголыг зөв, харин засах зүйл байгаа гэдгийг ярьж байгаа. 2015 оны төсвийн тодотгол дээр А.Бакей гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллах юм.
Д.Бат