11:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд УИХ-аас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд болно.
11:40 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан Их Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно
12:45 цагт “Зууны мэдээ” Үндэсний мэдээллийн төвд “Чингисийн эзэнт” Монгол нийгэмлэгээс Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
14:00 цагт Ус судлалын секторын технологич инженер Х.Пүрэвдагва Антарктидын Ливингстоны арал дээр Болгарын олон улсын Антарктид судлалын 23 дугаар экспедицийн хамт олонтой хийсэн судалгааны үр дүнгийн талаар БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд мэдээлэл хийнэ.