
Ханиаданд хамгийн тустай АЛДАРТАЙ ЦАЙНУУД-ын жор:
Өвлийн сэрүүн улиралд хагас бүтэн сайн өдөр гэртээ амраад, халуун цай ууж гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх хичнээн сайхан билээ. Эдгээр өдрүүдэд та өөрийн гараар амтат "халуун ундаа"-г хийж гэр бүлийнхнийгээ дайлаарай хэмээн хэдэн аргыг танилцуулж байна. Халуун чанарын зүйл учир найрлаганд бага хэмжээний согтууруулах ундаа орж байгаа бөгөөд тохируулан хэрэглэх хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Грог.
Грогыг хийхийн тулд 50гр цай, 0.75-1 литр архи, 0.75-1 литр ус, 200-250 гр элсэн чихэр шаардлагатай. 1-2 аяга усыг буцалгаж дээрээс нь төчнөөн тооны архи, элсэн чихрээ хийж буцалгана. Ингээд үлдсэн архин дээрээ цайгаа хийж буцалгасан холимог дээрээ нэмж сайтар хутгана.