Сурагчдын сагсан бөмбөгийн УАШТ маргааш эхэлнэ

Монгол Улсын сагсан бөмбөгийн “U18” насны улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 12-19-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох гэж байна. Тэмцээний зорилго нь шилдэг, шинэ залуу тоглогч болон багийг тодруулан ирээдүйн Үндэсний шигшээ баг, дээд лигийн шилдэг тамирчдыг бэлтгэх юм. 

Мөн уг тэмцээн ирэх гуравдугаар сард Тайланд улсад болох Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын өсвөр үеийн U18 насны шигшээ багийг байгуулах зорилготой. УАШТ-ий эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг цом болон алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах юм байна. 

Б.Судар-Эрхи

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.