Английн премьер лигийн 21 дүгээр тойргийн сүүлчийн хоёр тоглолт өчигдөр боллоо. Эхний тоглолт “Арсенал”-ын талбайд болсон бөгөөд, “Сток Сити” зочин баг байлаа.
Дөрөвт багтахын төлөө тоглож байгаа “Их буучид” энэ удаад талбай дээрээ гайхалтай байж, өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авсан юм.
Тоглолтын 6 дахь минутад Кошелни гоолдож, тооны харьцааг нээсэн. Түүний дараа 33, 49 дэх минутад Санчес хоёрыг оруулж, багтаа хэрэгтэй гурван оноо авчирсан юм.
Санчес энэ тоглолтод хоёрыг оруулснаар 21 тойрогт 12 гоол хийж, мэргэн буучийн жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигдэж эхэллээ. Харин “Арсенал” гурван оноо авсанаар 36 оноотой болж, хүснэгтийн тавдугаар байр руу орж ирж байгаа юм.
Д.Сүх