Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Нийслэлийн хэмжээнд 2015 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог дүүрэг, хороодын эрүү хэв журмын нөхцөл байдал, хүн амын нягтаршил, газар нутгийн онцлог зэргийг харгалзан 304 байхаар тогтоосон. Иймд олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 14-ны дотор хүлээн авах юм байна. 

Сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэх аж. 

1. Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл

2. Цагдаагийн хэлтсээс ял шийтгэлийг заавал шалгасан байх 

3. Төрийн албан хаагчийн анкет 

4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих

5. Иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх 

6. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх

7. Хорооны засаг даргын тодорхойлолт 

8. Ажиллаж суралцаж байсан бол тухайн сургууль ажлын газрын тодорхойлолт 

9. Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр 

10. Зураг 4*6 хэмжээтээр гурван ширхэг, 2*3 хэмжээтээр гурван ширхэг

Судлагдсан иргэдийг Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгээр оруулах тул доорх төрлийн эмнэлгийн шинжилгээг урьдчилан өгсөн байх шаардлагатай ажээ. 

1. Биохими

2. Сүрьеэ /чээжний зураг/

3. Цусны ерөнхий шинжилгээ

4. Шээсний шинжилгээ 

5. Хэвлийн ЭХО

6. Эмэгтэйчүүд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.