Дарханы АН-ынхан УИХ-ын даргыг огцрохыг шаардана гэнэ

Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан намын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлсэн нь саяхан. Тэд шаардлагадаа “Дархан-Уул аймгаас Дотоод сонгуулийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Г.Гантулга албан тушаалын давуу байдлаа ашиглан 2015 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн Дотоод сонгуулийн хорооны хурлаар гишүүдийг батлуулсан. Энэ нь намын дүрэм зөрчиж байгаа юм. Иймд намын дарга уг шийдвэрийг хүчингүй болгож, намын хорооны зөвлөлдөх зөвлөлөөс өргөн барьсан Э.Дамдиндорж, С.Цэрэн, П.Өнөр, Б.Янжинлхам, Б.Бадрах нарыг Дотоод сонгуулийн хорооны гишүүдээр томилохыг шаардаж байна” гэсэн юм.

Харин өнөөдөр тэд намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа юм байна.

Д.Сүх

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.