О.Магнай жагсаал хийхээ мэдэгдлээ

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай ирэх сарын 9-ний өдөр бүх нийтийг хамруулсан тайван жагсаал хийнэ гэжээ.

Тэрээр улс орны цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан бүх нийтийг хамруулсан тайван жагсаал хийх бөгөөд улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө үргэлж тэмцэх болно гэдгээ твитер хуудсандаа жиргэжээ.

Түүний энэ үйлдлийг сошиал орчмынхон янз бүрийн өнцгөөс дүгнэж, ямартай ч 7 сарын 1 шиг жагсаал бүү хийгээсэй хэмээсэн чин сэтгэлийн захиас, хүсэлт цөөнгүй илгээжээ.

Д.Сүх

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.