Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн чиглэлд хулгайн гэмт хэрэг хийдэг, 30 гаруй үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
2015-01.08-09 нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд айлын зуслангийн байшинд хулгайн гэмт хэрэг хийж байсан этгээдүүд тээврийн хэрэгсэл ашиглан айлаас хулгай хийж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна.
Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж шалгахад одоогийн байдлаар 30 гаруй хэргээ хүлээгээд байна. Тэд айл бүрээс мөнгөн аяга, хивс, зурагт, буу гээд олон төрлийн эд зүйлсийг нь хулгайлж хямд үнээр зарж борлуулдаг нь тогтоогдоод байгаа юм.
Д.Сүх