“Prius” унадаг бол урьдныхаас 3 дахин их татвар төлнө

Автомашинд цилиндрийнх нь багтаамжаас хамааруулж татвар ногдуулна. Ингэхдээ “Prius”-ийнхийг гурав дахин өсгөхөөр тусгажээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ татварын талаар тайлбарлахдаа “prius” машин унадаг иргэн татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол дээрх хуулийн хүрээнд 108 мянган төгрөгийн татвар төлөх болж байгаа гэсэн юм. Гэтэл ийм автомашин орлого багатай иргэдийн амьжиргаагаа залгуулдаг тээврийн гол хэрэгсэл болсныг дарга, сайд төдийлөн мэддэггүй бололтой ийнхүү татварыг нэмэхээр ярилцаж эхэллээ. 

Д.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.