Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Австралид эхэллээ. Энэ удаа Япон, БНСУ, БНХАУ, Иран, Австрали, БНАСАУ, Саудын Араб, Кувейт, Оман, Узбекистан, Катар, АНЭУ, Бахрайн, Ирак, Палестин зэрэг шар тивийн шилдэг багууд оролцож байна. Хэсгийн эхний тоглолтонд Авсрали-Кувейт 4:1, БНСУ-Оман 1:0, Узбекстан-БНАСАУ 1:0, БНХАУ-Саудын Араб 1:0, АНЭУ-Катар 4:1, Иран-Бахрайн 2:0-ээр тус тус хожлоо.
1956 онд анхны Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн болоход БНСУ түрүүлж байсан. Түүнээс хойш Япон 1992, 2000, 2004, 2011 онд дөрвөн удаа, Саудын Араб 1984, 198, 1996 онд, Иран 1968, 1972, 1976 онд тус бүр гурван удаа, БНСУ 1956, 1960 онд хоёр удаа, Израйл 1964, Кувейт 1980, Ирак 2007 онд тус бүр нэг удаа тивдээ босоо байсан. Харин манай урд хөрш БНХАУ 1984, 2004 онд мөнгө, 1976, 1992 онд хүрэл медаль хүртсэн аж.
Д.Саруул