Гэрийн аргаар загас шарах хялбар арга

Амралтын өдөр болж байгаа учраас та бүхэндээ загас шарах амттайхан зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ. Юуны түрүүнд загас сонголтоос эхлэе. Загасны нүд хэдий чинээ тунгалаг байна төдий чинээ шинэ байгааг илтгэдэг. Харин бага зэрэг цэхэр бол удсан загас. Бүүр ширгээд алга болсон бол та тэр загасыг аваад ч хэрэггүй шүү. Ингээд дараа нь загасаа хүйтэн усанд хийгээд 1-2 цаг байлгана. Ингэхэд загасыг арилгахад амар болж өгдөг. Цэвэрлэхээсээ өмнө загасны хайрсанд давс түрхвэл гарнаас гулсаад, хальтраад байх нь больдог гэнэ шүү. За ингээд загас шарахад анхаарах хамгийн эхний зөвлөмж бол түүхий төмс.  Халаасан тосондоо загастайгаа хамт нэлээд хэдэн том хавтгай төмс хэрчээд хийвэл загасны эвгүй үнэр арилна. За ингээд загасаа хэрхэн амттай шарах зөвлөгөөг хүргэе. 

Орц: 2 хүнийх

Гурил-100 гр
Цэвэрлэсэн загас-400 гр 
Сармис-хоёр хумс
Нимбэг-хагас
Гич-хоёр цайны халбага
Давс-нэг цайны халбага
Элсэн чихэр-нэг цайны халбага
Ус-хоёр хоолны халбага
Ургамлын тос-хоёр хоолны халбага
Укроп-нэг хоолны халбага

Хийх арга

Гурилаа устай хольж жонхуу маягийн болгоод дээрээс нь өөрийн хүссэн хэмжээгээрээ давс, хар перец хийж хутгана. Ингээд загасны махаа зуурмагтаа хийгээд 5-10 минут хүлээнэ. Энэ хооронд нимбэгээ хальснаас нь бүтнээр нь ухаж аваад сайтар нухна. Дараа нь хайруулын тогоонд ургамлын тосоо хийж, сайн халаагаад, цэвэрлэж бэлтгэсэн загасаа хийж, тал бүрээр нь нэг минут орчим шар. Үүний дараа дээр бэлтгэсэн сармис, нимбэгний нухшаа хийж, зөөлөн гал дээр таван минут орчим жигнэ. Дараа нь тагийг нь авч, дахин таван минут шараад амттай загас бэлэн болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • энх-амгалан (103.242.47.66)
    гоё байна хорхой хүрч байна.
    2016 оны 02 сарын 24 | Хариулах
  • zochin (203.194.114.20)
    tiim bol bayraar hiivel iluu goy
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • Shuugch (203.194.114.20)
    hiij uzvel alzahguil amttai
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
    • zochin
      tiim bol bayraar hiij bolo uu
      2016 оны 12 сарын 28