Хүнсний гол нэрийн барааны үнэ өсчээ

2015 оны 1-р сарын 7-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.3 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.0 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2015 оны 1-р сарын 7-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар өсч, бусад төрлийн махны үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 3.4 хувиар өсч, бусад төрлийн махны үнэ өөрчлөлтгүй байна. 2015 оны 1-р сарын 7-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6025 төгрөг, үхрийн /ястай/ мах 7465 төгрөг, үхрийн цул мах 9395 төгрөг, адууны мах 5435 төгрөг, ямааны мах 4735 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2015 оны 1-р сарын 7-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.                   

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2015 оны 1-р сарын 7-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2015 оны 1-р сарын 7-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 7.6 хувь, байцааны үнэ 7.9 хувь, луувангийн үнэ 4.8 хувь, манжингийн үнэ 24.0 хувиар өссөн байна.

            Өмнөх 7 хоногийнхоос луувангийн үнэ 2.8 хувиар өсч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2015 оны 1-р сарын 7-ны байдлаар өмнөх сарынхаас “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.4 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос сүүний үнэ өөрчлөлтгүй байна.      

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.6 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 8.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.