2015 оны эхний долоо хоногт Улаанбаатар, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгаас ирүүлсэн 83 сорьцыг шинжлэхэд нэг сорьцод томуугийн А (H3N2) хэвшлийн вирүс илэрсэн байна. Уг вирүс нь (А (H3N2)) жирийн, улирлын томуу үүсгэгч бөгөөд өндөр хоруу чанартай шувууны томуу өвчин үүсгэгддэггүй гэнэ. Харин дээрх вирүсийг ард иргэд нас баралт өндөртэй, шувууны томуугийн үүсгэгчтэй андуурч айж цочирдох явдал элбэг байдаг аж.
Цаашид томуу, томуу төст өвчин нэмэгдэх магадлалтай тул та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
Үүнд:
1. Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агаар оруулах
2. Гараа тогтмол савандаж угаах
3. Сайн унтаж, амрах
4. Дасгал, хөдөлгөөн тогтмол хийх
5. Амин дэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх
6. Цэгэн массаж хийх
7. Ханиаж, найтаах үедээ ам, хамраа сальфетка, нусны алчуураар таглах, цэр, нусаа ил хаяхгүй байх
8. Ханиад хүрсэн үед гэрийн дэглэм сахих, мөн харьяа өрхийн эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
Д.Сүх