Д.Болдбаатар 119 тамирчнаас 61-т хурдаллаа

Өмнөд Америкт болж буй “Дакар Ралли-2015” Олон Улсын мото спортын уралдаан эхлээд зургаа өдрөө уралдаж байна. Урьд шөнө машины төрөлд 82 тамирчин гарснаар 77 тамирчин амжилттай орж иржээ.  Харин Монгол Улсаа төлөөлөн 431 дугаартай жолооч ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгч ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдаж байгаа бөгөөд энэ өдөр 70-рт орж ирсэн бол нийлбэр дүнгээр 67 бичигдэж байна. Харин 455 дугаартай Унгарын багийн машины чиглүүлэгчээр явж байгаа Д.Жаргалсайхан 71-р барианд орж, нийлбэр 68-рт бичигдэж байна.

Харин 7 дахь гараа нь 321 км зайтай бөгөөд Чилийн Iquique хотоос Uyuni руу давхина.

Харин мотоциклийн төрөлд зургаа дахь өдөр 119 тамирчин оролцсноос 83 дугаартай оролцож байгаа Д.Болдбаатар 61-рт бариандаа орж ирсэн бол нийлбэр дүнгээр 71-рт байна. 

Д.Сүх

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.