2015 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэр бум төгрөгийг өртөг өндөртэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тодорхой хувийг хөнгөлөхөөр төсөвлөсөн.
Нийт 10 гаруй мэс заслын өртөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх бөгөөд даатгуулагч өртөг өндөртэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, портезийн үнийн тодорхой хувийг хөнгөлөхөөр болжээ.
Тодруулбал иргэн та зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн имешит өвчин, артерийн судасны эмгэгүүд, тархи, мэдрэл, хиймэл эрхтэн суулгах зэрэг мэс заслыг хийлгэхэд хөнгөлөлтийг эдлэх юм байна.
Мөн даатгуулагч тухайн сард өвчний учир эмчийн оношлогоо, шинжилгээ хийлгэх бол Эрүүл мэндийн даатгалын сангаас 55 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг нэмэгдүүлж нэг удаад гурван сартай тэнцэх хэмжээний мөнгө болох 165 мянган төгрөг олгохоор боллоо.
Д.Сүх