Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сарынхаас 0.6 хувиар буурч 11.5 хувьд хүрсэн байна.
Хэрэглээний үнийн индекс сар бүр буурсаар байгаа бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 12.1 хувьтай гарсан нь өнгөрсөн жилийн хамгийн өндөр хувь хэмээн холбогдох албанаас мэдээлсэн аж.
Сүүлийн долоон жилийн хамгийн өндөр инфляцтай жил 2008 оны долдугаар сард 31.90 хувьд хүрч байсан бол хамгийн нам инфляци жил 2009 оны есдүгээр сард -1.9 хувьд хүрсэн байна. Тухайн үеийн Монголбанк 31 хувьд хүрээд байсан инфляцийг нэг жилийн дотор -1.9 хувьд хүргэж дифляцад оруулсан байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд инфляци нэг оронтой тооноос хоёр оронтой руу шилжсэн нь ам.долларын ханш манай улсын валютын зах зээл дээр ихээхэн чангарсантай холбоотой аж. 2013 оны долдугаар сард 8.3 хувьтай байсан инфляци яг нэг жилийн дараа 14.9 хувьд хүрч бараг хоёр дахин өссөн байна.
Д.Сүх