Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 21 дүгээр тойргийн тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Энэ тойргийн онцлох тоглолт нь Эвертон – Манчестер сити, Челси – Ньюкасл клубийн тулаан байх болно. Өнгөрсөн сард Ньюкасл клуб Челси талбайдаа хүлээн авч тоглож ялалт байгуулсан. Энэ удаад “цэнхэрүүд” Стэмфорд Бриж цэнгэлдэхдээ хариугаа авах боломжтой.
Челсигийн дасгалжуулагч Жосе Моуриньо “Бид хүнд хэцүү цаг үеэ туулчихсан. Одоо ямар ч асуудалгүй Ньюкаслтай тоглоно” гэжээ. Тус клуб шинэ оны анхны тоглолтоо Уайт харт лайн цэнгэлдэхэд зочилж Тоттенхэмтэй хийсэн бөгөөд тус тоглолтод 5:3-ын харьцаагаар ялагдал хүлээсэн юм.
ӨНӨӨДӨР БОЛОХ ТОГЛОЛТУУДЫН ОНООЛТ:
Сандерлэнд – Ливерпүүл
Барнли – КПР
Челси – Ньюкасл
Эвертон – Ман сити
Лэйчестер – Астон Вилла
Суонси – Уэст хэм
Уэст Бромвич – Халл сити
Кристал Палас – Тоттенхэм
НЯМ ГАРАГТ БОЛОХ ТОГЛОЛТУУДЫН ОНООЛТ:
Арсенал – Сток сити
Ман Ю – Саутхэмптон
эх сурвалж: PremierLeague.com