ОБЕГ-ын даргаар Т.Бадрал, дэд даргаар Г.Ариунбуян нарыг томиллоо

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж,  онцгой байдлын хурандаа Т.Бадралыг томиллоо.Тус албанд 2004 оноос хойш ажиллаж, 2009 оноос өнөөдрийг хүртэл тус газрын дэд даргын албыг хашиж байсан туршлагатай боловсон хүчин юм.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Г.Ариунбуянг томилоод байна. Хурандаа Г.Ариунбуян Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн.

-1989-1999 онд Зэвсэгт хүчний ангид алба, тасгийн дарга, төлөвлөлтийн офицероор ажиллаж байсан.

-2003 онд ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргааны их сургуульд захиргаа, эрхзүй, төрийн удирдлагаар магистр хамгаалжээ.  Герман, орос хэлтэй.
-2005-2010 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар, 2010-2011 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,

-2011-2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор  тус тус ажиллаж байжээ. Мөн дүүргийн Онцгой комиссын гишүүн, онцгой комиссын даргаар ажиллаж байсан ажлын туршлагатай, цэргийн мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчин юм. 

Д.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (150.129.142.16)
    Ariunbuyan dargiig medne sain hunshuu
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зөв сонголт (150.129.141.65)
    Сайн сонголт байна. Ариунбуянг мэднэ.Нүдээ олжнэ
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • би би (202.21.106.131)
    одоо жинхэнэ тоглоом болно доо.сайханбилэг ч сайн шадартай болж дээ чааваас.бөөн бантан хутгагч нь хүрэлсүх гуай
    2015 оны 01 сарын 10 | Хариулах