Гэр бүл бол бурханы хишиг

Орчин үеийн хүмүүс гэр бүлийн харилцааны соёлыг эзэмшээгүйгээс үл ойлголцох байдалд хүрч, бушуухан салахыг хүсэцгээдэг. Гэтэл үүний цаана хүүхдүүд эцэг эхгүй болж хохирч байдаг. Гэр бүл салалтын гол шалтгаан нь хэн ч өөрийгөө өөрчилж, хуурамч “би”-гээ давж чаддаггүй, зөвхөн өөрийгөө жаргуулах гэсэн аминч хүслээсээ салахыг хүсдэггүйд байгаа юм.

Гэр бүл болно гэдэг нь дхарма буюу бурхнаас оноосон үүрэг гэсэн үг юм. Үүргээ биелүүлж буй эхнэр хүнийг бурхан байнга шагнаж байдаг. Эр нөхөр нь хичнээн муу хүн байсан ч түүнд үнэнчээр үйлчилж үүргээ гүйцэтгэсэн эхнэр хүн хамгийн багаар л гэхэд л дээд тэнгэрийн оронд очдог гэдэг. Харин нөхөр нь ариун гэгээн хүн байх юм бол түүнд зүтгэснээр эхнэр хүн бурхны оронд төрж, материаллаг зовлонт ертөнцөд дахин ирдэггүй гэдэг юм. Вед гэдэг нь мэдлэг гэсэн үг юм. Соёл гэдэг нь өөртөө мэдлэг гэсэн утга агуулж байдаг. Зөв буруу зүйлийг ялгах мэдлэгтэй хүнийг хүмүүс соёлтой хүн гэдэг. Энэ нь зүгээр нэг зан суртахууны асуудал юмуу, нялуун занг хэлж буй биш юм.

Хүмүүс бүдүүлэг орчны материаллаг хуулиудыг судлаад байхаас биш нарийн материаллаг орчны  хуулиуд болон оюун санааны ертөнцийг судалдаггүй байна. Иймээс соёл гэдэг нь бүхэлдээ бүдүүлэг материаллаг орчны соёл юм.

Гэтэл оюун санааны нөлөөлөх хүч буюу оюуны материаллаг орчны хүчнээс хэдэн зуу мянга дахин илүү байдаг гэдэг. Оюун санааны өөрчлөлтийг даган нарийн материаллаг бие өөрчлөгдөж мөн тэр даруй бүдүүлэг материаллаг биед өөрчлөлт гардаг. Хэрэв нарийн материаллаг биед шууд үйлчилж, өөрчлөлт хийвэл бүдүүлэг материаллаг бие даган өөрчлөгдөх  боловч  тэр өөрчлөлт нь цаг зуурынх байна. Учир нь нарийн бие энэ материаллаг чанартай байдаг учраас нөлөөлөх хүч нь бага буюу цаг зуурынх байдаг юм яг л бидний амьдрал шиг. Энэ ертөнцөд хэн ч мөнх амьдарч чаддаггүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Бүх харилцаа холбоо, хайрлах сэтгэл гэх мэт бүх юм цаг зуурынх байдаг.

Ялангуяа хайр гэдэг нь цаг зуурын байдаг нь ямар нэг хэмжээгээр өөр дээрээ мэдэрдэг. Хайр сэтгэл нь тодорхой хэмжээгээр зовлон учруулж байдаг боловч бүгд л дахин хайрлахыг хүсч хайрлуулах хүний эрэлд гарч байдаг тийм гайхамшигтай мэдрэмж юм. Бид ном уншиж зурагт үзэж байхдаа хүмүүсийн хоорондын харилцааг голлон сонирхож, өөрсдөө ийм харилцаанд орохыг хүсч байдаг юм. Мөн тэр харилцаагаа удаан үргэлжилж байгаасай гэж мөрөөддөг. Гэвч амьдрал дээр тэр нь удаан үргэлжилдэггүй юм.

Цаг зуурын шинж чанар болоод бүх материаллаг хүчний үйлчлэл 4 үе шатыг дамжиж байдаг. Энэ нь өлсөх ханах хэт ханах дургүй хүрэх эдгээр болно. Нэг төрлийн хоолыг идэхэд сайхан санагддаг. Хэдэн өдөр дараалан идэхэд  дургүй хүрч эхэлдэг. Үүн шиг бидний амьдралд тухайн цагтаа үнэтэй байсан юм дараа нь үнэгүй болж байдаг. Энэ нь тэдгээр зүйлсийн материаллаг шинж чанараас хамаарч буй хэрэг. Гэр бүлийн харилцаа ч материаллаг шинж чанартай л бол үнэгүй болох нь гарцаагүй.  Аливаа юмыг хайрлах хайр ч мөн адил материаллаг л бол энэ 4 үе шатыг дамжаад хэрэггүй болдог юм.

Тэгвэл хагдарч хуучирдаггүй өсөн дэгждэг мөнхийн зүйл байна уу? гэсэн бодол төрнө. Харин бид жинхнээсээ хүчтэй хайрлаж энэ хайр нь өдөр өдрөөр өсөн нэмэгдэж байх юм бол үхэл ч бидний материаллаг харилцаанд л хязгаар тавьж өгдөг юм. Үхэл нь бидний амьдралд юу үнэтэй байж вэ?, юу нь мөнхийн юу нь цаг зуурын байж вэ? гэдгийг харуулдаг. Үхэл ирэхэд хэрэгтэй байсан бүх юмаа хувцас хунар, гоёл чимэглэлээс эхлээд албан тушаал, өөрийнхөө биеийг хүртэл энд орхих болдог. Бүгдийг авч явахыг хүсэвч чадахгүй, харин зөвхөн нүглээ тээгээд явдаг. Бас үүний хажуугаар ирээдүйн амьдралдаа өөрийгөө бий болгоход хэрэгтэй бас бус баялаг тээж магадгүй юм.

Ингээд бидний энэ материаллаг орчинд гэр бүлийн харилцааг яаж оюун санааны шинж чанартай болгох вэ? Орчин цагт бүх насаараа чин сэтгэлээсээ найзалсан хүмүүсийг олохоос, олон найз сольсон хүнийг олох нь илүү хялбар билээ. Ихэнхи хүмүүс анхандаа авсанд ортлоо найзууд явна гэх боловч өөрийн сэтгэлд таарахгүй л бол зан авир тохирсонгүй гэх мэтээр аль болох гүн утгатай тайлбар хэлж салцгаадаг. Гэр бүлийн хүрээнд ч мөн адил. Орчин үед гэр бүл салалт, дахин гэрлэлт асар их байна.

Тэр ч байтугай гэр бүл болох хэрэггүй, дуртай хүнтэйгээ дуртай цагтаа амьдарч байсан нь дээр гэх юм уу, эсвэл бүр бие биенээ хармагцаа дурлацгаах болсон байна. Ийм амьдралыг нохой, муур, гахайны амьдрал гэж хэлдэг юм. Гэтэл хүн гэдэг чинь өндөр соёлт амьтан шүү дээ. Соёлтой гэсэн нь мэдлэгтэй гэсэн үг юм.

Ведийн соёл нь бүдүүлэг биеийн биш, оюун санаанаас эхлэлтэй соёл юм. Тийм ч учраас “Цаг хугацаанаас ангид орших соёл” гэж нэрлэдэг. Үүгээрээ тасардаггүй мөнхийн гэсэн гайхамшигт утга агуулж байгааг хэлж байна. Энэ утгаараа вед нь оюун санааны буюу сүнсний соёл, бурхан болоод бусад сүнснүүдийн хоорондын харилцааны тухай мэдлэг гэсэн үг юм. Үндэс нь юу вэ? гэвэл мөнхийн хайр юм. Хамгийн соёлтой бодьгал гэж бүхнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж, тэдний төлөө байнга санаа тавьж байдаг амьд биетийг хэлдэг юм. Маш ихээр хайрлаж чаддаг хүнийг элдэв зөв зүйлд сургах шаардлагагүй гэж үздэг. Учир нь зөв үйлдүүд хайраас жам ёсоороо урган гарч байдаг. Үүнийг ёс суртахуун гэж нэрлэдэг.

Харилцааны ёс суртахуунд хүн бүр суралцах ёстой. Энэ нь цаг зуурын харилцааны занганд орохгүйн тулд, өөрсдийн хайрыг үзэн ядалт болгон эвдэхгүйн тулд хэрэгтэй зүйл юм. Амьд амьтас нь материаллаг байдлаар хамт байсныхаа үр дүнд бие биенийгээ үзэн ядаж, жигшиж, хардаж, доромжилж, үхээсэй гэж хүсэж эхэлцгээдэг. Тиймээ, олон эхнэр нөхрүүд бие биенийгээ үхээд өгөөсэй гэж бодож байдаг нь үнэн зүйл юм шүү. Гэтэл эдгээр амьтас нь нэгэн цагт бие биенээ хайрлаж байсан шүү дээ. Харилцааны соёлд суралцахгүй л бол бидний бүх харьцаанд иймэрхүү төгсгөл ирэх болно. Эцэг эхтэйгээ харилцах харьцааг аваад үзье л дээ. Бидний ихэнх нь багадаа хайрлаж байсан тэр хайр үгүй болсныг мэдрэх болно. 

Одоо зөвхөн өгөө авааны буюу хэрэглээний, эсвэл тэдний төлөө юм хийдэг ивээн тэтгэгчийн ихэмсэг харьцаа л үлдсэн байна гэдгийг харна. Ингээд л алга байдаг хайр чинь үнэхээр хайр мөн үү гэдгийг авч үзэх хэрэгтэй. Дээр бид эмэгтэй хүний суралцвал зохих 9 зүйлийн тухай ярьсан. Тэгэхэд эрчүүд ихэд урамтай байсан нь мэдээж юм. Энэ нь хүмүүс өөрсдийн нөхцөлдсөн 4 байдлаас шалтгаалан аливаа зүйлийг өөр өөрөөр тусган авдагийг харуулж байгаа юм.

Үүнд:

1.       Би үүнийг чинь одоо л мэдэж авлаа. Очоод хайртаасаа, эхнэрээсээ шаардана даа гэж бодно.

2.       Түүнд минь энэ чанарууд байхгүй гэж их шанална. Тэгээд энэ чанаруудыг өөртөө бий болгоход нь хайрынхаа эрхээр ямар ч алдаа эндэгдлийг анхаарахгүй, чин сэтгэлээсээ энхрийлэн хайрлаж түүндээ тусалъя гэж бодно.

3.       Энэ бүхэн юунд хэрэгтэй юм гэж бодно.

Яг одоо та бидний дунд энэ бүхэн шал дэмий юм. Бидний үед энэ бол боломжгүй зүйл гэж бодож суугаа хүн байж л байгаа. Энэ бол мэдлэггүй бүдүүлэг байгаагийн илрэл юм. Гэтэл хэн нэг нь харин ч одоо шаардаж гарна даа гэх юм уу, эсвэл туслах хэрэгтэй юм байна шүү гэж бодож байгаа. Тиймээ, туслах хэрэгтэй юм шүү дээ.

Гэр бүл болно гэдэг нь зүгээр нэг мэдрэхүйн жаргал цэнгэл эдлэх хэрэг биш бөгөөд харин оюун санаагаа хөгжүүлэхэд хамтран бие биедээ тусална гэсэн үг юм. Гэр бүл гэдэг нь бие биеийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага юм. Гэр бүлд буй хүүхдүүд нь бидний ирээдүй юм. Хүмүүс ирээдүйгээ бодохгүй зөвхөн өнөөдрөө бодон амьдарсны уршиг нь хөгшрөх насанд илэрдэг. Одоогийн хөгшдийг харцгаая л даа. Нэг л тийм гадуурхагдаж, хаягдсан байдалтай харагддаг биз дээ. Яагаад гэвэл, биднийг жаахан, хүүхэд байхад тэд ч мөн бидний адил ирээдүйдээ санаа тавилгүй амьдарцгаасан бөгөөд үүнийхээ шагналыг одоо авч =байгаа нь тэр юм. Гэтэл ведийн сударт бярман хүн, үнээ, эмэгтэй хүний ариун ёс суртахуун, хүүхэд, хөгшдийг хамгаалж байх тухай заасан байдаг. Эд бол нийгмийн үнэт баялаг бөгөөд эдгээр нь мэдлэг оршиж, оюун санаа түгээж байдаг 5 багана юм гэж бичсэн байдаг.

Ведэд бичсэнээр эхнэр хүн гэдэг нь нөхрийнхөө биений сайн хагас нь юм. эхнэр нь нөхрийнхөө хүлээсэн үүргийн талыг өөртөө авдаг. Гэр бүл зохиож амьдрах явцад зайлшгүй үйлдэгдэж байдаг нүглийн үйлийн үрээс зайлахын тулд гэр бүлтэй хүн 5 төрлийн өргөл үйлдэж байдаг.

Хүн, амьтны түвшинд хүртлээ доошилсон цагтаа оюун санааны түвшингийн үүргээ мартдаг бөгөөд эхнэрээ мэдрэхүйн таашаал авах хэрэгсэл болгон харж эхэлдэг. Энэ үед эхнэрийн шинж чанарыг тодорхойлох гол шалгуур нь гоо сайхан болдог. Тэгээд хэнээр нь ийм таашаал өгч чадахгүй болмогц л салах болцгоодог.

Харин эхнэр нөхөр хоёр нь хамтран оюун санаагаа дээшлүүлэх зорилго тавьсан үед гадаад байдлыг чухалчилдаггүй бөгөөд тэдний харилцаа нь “хайр дурлал” гээч юмнаас огт хамаардаггүй байна. Үнэндээ ч материаллаг ертөнцөд хайрын тухай ярих ч боломжгүй юм. Иймээс гэр бүл нь хүнийг оюун санаагаа, хөгжүүлэх боломжгүй муур, нохойны зэрэгт хүртэл доошлуулахгүйн тулд байдаг гэж болно.

Соёл гэдэг нь өндөр дээд үзэл санааг хэрэгжүүлнэ гэсэн утгыг өөртөө шингээсэн байдаг. Мөнгө хүнийг бэртэгчин болгодог, өндөр дээд үзэл санаа бэртэгчинг хүн болгодог” гэсэн үг байдаг.

Гэр бүл судлаач Л.Нарантуяа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.