Эдийн засгийн амиа хорлох муу совин

Нэг. “Эдийн засгаа” өөрсдөө цаазалсан нь

а/ Мөнгөний ханшийг захиргаадан хүчээр унагасан

б/ Үйлдвэрүүдийг зогсоож, хувьчлан үгсэн хуйвалдагчдад өгсөн

в/ Гадаад хангамжийг хааж, импортыг унагасан, ганзагын хоцрогдсон наймаанд шилжүүлсэн

г/ Мал аж ахуйг унагаж мал эмнэлгүүдийг сүйрүүлж /хувьчлах нэрээр/ -худаг, ус, өвөлжөө хаягдсан

д/ Нэгдэл, сангийн ажахуйнуудыг тараасан /мөн хувьчлах нэрээр/

Хоёр. Дээрх “хэлмэгдлийн" баримт нь гэвэл

Сүү. Сүү боловсруулах үйлдвэр 23 байсан, 2005 онд гуравхан үлдсэн. Тэдгээрийн сүү боловсруулах нийт түүхий эдийн 80 хувь нь Хятадынх болсон. Нэг литр нь 250-600 төгрөг

Ус. Литр ус 1000-1400 төгрөг болсон. 250 граммаар савласан ус /цэвэр/ 250-350 төгрөг болсон, нэг грамм ус 25 төгрөг гэсэн үг, Балга ус нь балга сүүнээс үнэтэй болсон.

Хүнс. Хүнсний бүх импортын 80 хувийг гаднаас авдаг болж, 4,5 сая литр шингэн сүү, 900 мянган килограм хуурай сүү гаднаас авдаг болсон. /2006 он гэхэд /

•    40 мянгаад тонн төмс, 17,8 мянган тонн хүнсний ногооны гаднаас авдгийн төмс 40 хувь, хүнсний ногоо нэг 10 гаруй хувийг хятадаас авдаг.

•    Үр тариа хураалт 44 хувиар буурсан.

•    Мал эмнэлэг 340 суманд салбартай байсан. 1998 онд малын эмч, мал зүйч нарт дуудлагаар худалдсан.

•    2004 он гэхэд 293 нэгжид машин техник устаж, байшин сав нь зориулалтын бус болсон /орон сууц болгож / эвдэрч нурсан.

•    Тарилга малд хийгээгүй байж хийснээр мөнгө авах, хугацаа нь өнгөрсөн тарилга хэрэглэх дутагдал газар авсан малын өвчин нэмэгдсэн

Үйлдвэр. Хувьчлагдсан үнпд-вэрүүд ихэнх нь үүдээ барьсан. Тоног төхөөрөмж, суурь машиныг хаягдал төмөр болгон хятадуудад зарсан. 1993 онд хятадууд тонн хар төмрийг 113 ам.доллароор авдаг байсан, 2005 онд 240 ам.доллар болсон.

Германы төмрийн мангас үйлдвэр авчирч угсарсан учир хятадуудад төгрөг биш төмөр хэрэгтэй болсон. Дарханд төмрийн үйлдвэр байгуулсан атал Дархан дахь нэг том эксваторын бүх төмөр тоног төхөөрөмжийг төмрийн хог болгон урагш нь ачуулсан . Сүүлийн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэр овоо амь оржээ.

Банкжуулалт. Мөнгөний ханшийг унагасан боловч мөнгөний /цаасан/ ургац асар их өссөн, Түүнийг хураахын тулд банкжуулсан. 2000 он гэхэд Арилжааны банк 17, хадгаламж зээлийн хоршоо 700, Банк бус санхүүгийн байгууллага 150, Валют солих цэг 52-ыг буй болгосон. Ардын банк, Анод банк гэхчилэн банкуудыг сүйрүүлж Зоос банк буй болсон.

Эдгээр банкнууд иргэдийг барьцаандаа бүрэн авсан. (Хадгаламж, зээлээр) ХААН банк, жишээ нь, бүх малчдыг бүрэн барьцаандаа авсан гэж болно. Удалгүй Монголын томоохон банкуудыг гадаадын хүмүүс даргалах болсон. Бас гадаадын 5-6 банк манайд нээсэн.

Даргажуулалт. Ажилгүйдэлд өртөхөөс болгоомжилж албан ажилтнуудын орогнох газар буй болгож төрийн болон засгийн орон тоог эрс нэмэгдүүлсэн. 1970 онд төрийн захиргаанд ажиллагсад 6000 байсан бол 2002 онд 44 мянга болж долоо дахин өссөн. Тэрнээс хойш нэмэгдсээр байгаа ч гэсэн орогнолыг хүсэгчид олширч 2014 оны улсын төсөвт 3000 орон тоо нэмэх хүсэлт засгийн газар дэвшүүлсэн юм.

Дарга нарын нэлээд нь "давхар дээлтэй” болж УИХ-ын гишүүдээс 19 нь сайдын сандалд заларч хоёрдмол албатан болоод зогсоогүй бас хувийн компаниудыг удирдаач нар болсноор хэд хэдэн “давхар дээл” нөмөрлөө ч бас л даардаг бололтой тул давхар дээлээ тайлахгүй, хугацааг улам сунгахаар улайрч байгаа нь гайхмаар болов.

Төрийн бус аргаар даргажих нь. Төрийн бус байгууллага нэрийн дор даргажих хөдөлгөөн өрнөж / тэр нь даргатай, тамга тэмдэгтэй байх тул хорхойсмоор/ 2004 онд 5077Төрийн Бус Байгууллага/ТББ/ Монголд буй болж улмаар 2013 он гэхэд долоон мянгын тоонд хүрчээ.

Сард 50 байгууллага Хууль зүйн яаманд бүртгүүлж байсан найман жилийн дараах үр дүн энэ. Гэтэл ийм олон байгууллага юу бүтээв, төрд юугаар тус хүргэв гэдгийг хэн ч тооцоолдоггүй, өөрснөө тайлагнадаггүй явсаар байна, Хуульд зааснаар цөм л удирдах зөвлөлтэй байдаг биз.

Бусдыг нь ярихгүйгээр “Хүүхдийн нэр барьж" байгуулагдсан байгууллага 700 орчим төржээ. Гэвч хүүхэд төрөх, тохитой эмнэлэг шинээр бий болсонгүй. Хүүхэд хэлмэгдүүлэх / аборт, авто осол.архичид гэхчилэн/ тохиогщол улам өргөжиж, өссөөр л байна. “Хорин жилийн гурван нүгэл” гэдэг өгүүлэлд дэлгэрэнгүй бий. ("Дал” сонин № 350)

“Төрийн бус аргаар дарга хийх ”бас нэгэн хэлбэр нь “нам” байгуулахыг хэлж болно. Гурван сая хүрэхгүй хүн амтай, туүний гуравны нэг нь хүүхэд хөгшид болсон ийм оронд ахадсан байтугай илүүдсэн Төрийн Бус Байгууллага /ТББ/ дээр намууд шинээр төрж /2006 онд л гэхэд 20 гаруй нам бүртгэгдсэн/ мөн л даргатай, тэргүүлэгчтэй ажиллаж улмаар тоо нь нэмэгдсээр байв ч хийсэн ажил гэж тун ч ядмаг, гагцхүү “хэрүүл”, “маргаан” гаргахдаал хааяа дуу нь чангардагаас өөр нөлөөгүйг нийтээр мэдэж байгаа.

Ийм ор нэр төдий байгууллагуудыг бүртгэдэг Шүүх яам бол зүгээр л орж гар ч буй хүмүүсийг бүртгэдэг шигхөнгөмсөг ажилласаар ирлээ. /Бүртгэсний хөлс бол харин авдаг биз дээ/

Нийгмийн амьдрал, улс орны эдийн засаг, тэр ч байтугай тусгаар тогтнол, эрх чөлөөнд ч халтай өвчин" дэлгэрсээр л байхад анагаах, ядахдаа шүүмжлэх ТББ, намууд ер нь тун ч цөөхөн байдаг нь хачин

Нийгмийн сэтгэцийн өвчпөл 

Нийгэм маань өвчлөлд нэрвэгдлээ.“Энэрэнгүй үйлсийн нийгэм маань эрүүгийн үйлдлийн нийгэм боллоо” гэж халаглах хүн олширлоо. Учир нь гэвэл:

Hэгд, клептомания гэж олон улсад нэрлэдэг өвчинтэй хүмүүс олширлоо. Энэ нь "Хулгайн дон” юм. Ажилгуйчууд олширч, бэлэнчлэгчид нэмэгдэж, шуналтангууд гаарснаар

* Ан амьтадаасгадна бэлчээрийн малыг буудаж арьс махыг зардаг

* Хүүхэд хулгайлах, хуүхэн гадагш нь худалдаж мөнгө олдог

* Халаас суйлж, айл ухдаг

* Булш ухаж, олз хайдаг

* Хар өвс, дэрэвгэр жирэвгэр болон зээргэнэ, эмийн ургамалыг сэм зулгааж гадагш зардаг

* Майм /артем/ шавьжнаас эхлээд хүдэр, буга, бөхөн ирвэсийг хүртэл хулгайгаар агнаж заар, чив, эвэр арьсыг нь панзалдаг

* Үлэг гүрвэлийн яс, өндөг мэтийг хүртэл дамлаж гаргадаг

* Музейн үзмэрүүдийг хүртэл хулгайлж гадаадынханд зардаг гээд тоочоод байвал клептомания гэдэг дон туссан хүмүүс олширсоор байна.

Нотолгоо гэвэл урт яриа болно. Эртний 100 булшийг “хар” археологчид ухаж тоносон, сүүлийн 10 жилд 650 гаруй соёлын үнэт өв хил давуулан худалдсан, Парисын Луврын музейд монголоос ойролцоогоор 5000 олдвор очдог гээд л ярих юм бол ойлгомжтой.

Хоёрт. “Диффомация" гэж олон улсын нэр томьёогоор нэрлэгддэг “гутаах” “гүтгэх”, нэр бузарлах” өвчин манай нийгэмд халдварлан газар авч байна.

*    Албан тушаалынх нь суудлаас түлхэж оронд нь өөрөө суух зорилгоор түшмэдүүд бие биенээ муу хэлэх /бусдаар, сэтгүүлчдээр муу хэлүүлэх/

*    Аж ахуй, компанийг нь эзэмших санаагаар гүтгэлэг явуулах, улмаар дампууруулах, Өрсөлдөгчөө гутаахын тулд элдэв худал хуурмаг яриа дэгдээх, интернетийг хүртэл ашиглах, “жиргээч” гэгдэгчид олширсон.

*    Өмнөөс нь хэл ам гаргаж, шүүмжлэл тавьж, эсэргүүцэгчээ дарахын тулд гутаалтын ажил зохион байгуулах, сөрөг сурталчнлгаа явуулах гэхчилэн урьд гараагүй дондолт буй боллоо. Үүнд дуу хоолой бологч нь хэвлэл мэдээлэл тэргүүлж байх болсон нь харамсалтай / хэт олширч, нууц ноёны мэдэлд орсон, бие даах тэнхээ дутсаных биз/

Хорь гаруй жил өнгөрч арав гаруй ерөнхий сайд, дөрвөн ерөнхийлөгч солигдоход биенийхээ сайн тал, гавьяа зүтгэлийг ярьж, бичсэн хүнийг хүмүүс сонсож мэдээгүй явна.

Гуравт. “Эх орондоо хүмуүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно" гэж Монгол улсын шинэ Үндсэн хуульд заасан. Үүний төлөө л Монголын төр засаг үйлчлэх, ажиллах ёстой. Хүмүүнлэг гэдэг бол “гуманизм” гэдэг олон угюын нэр томьёо мөртлөө монгол үгээр бүтсэн үг юм. “гуман” нь “Хүмүүн"гэх монгол үгнээс үүсч бүх дэлхийд дээр үеэс тарж олон хэлэнд орсон үг.

Гэтэл хорь, хорин нэгдүгээр зууны монголчууд бид “хүмүүнлэг" нийгэм байгуулж чадаж буй гэж үү? Улсынхаа Үндсэн хуульд заачихаад байхад нийгмээ хүмүүнлэг болгох үүргийг иргэд ч ирэгдийг төлөөлж төр засаг барих болсон албан хаагчид ч бүхий л тапаараа хэрэгжүүлэхийг чармайх ёстой.

Тэгэж чадаж байна гэхэд хүнд байна. Нийгэм маань ч түүний гишүүд ч нэг хэсэг нь индивидуапизм / хувиа бодох үзэл/, нөгөө хэсэг нь нигилизм /үгүй гэх үзэл/ бас нэг хэсэг нь пессимизм /гутрангуй үзэл/ зэрэг үзэл санаанд автагдаад байна.

Тэр ч байтугай онолчид нь хүртэл экклектизм /баримжаагүй үзэл/, Либерализм /хүлцэнгуй үзэл / гэдэг үгэнд тохирох сэтгэлгээтэй болоод байна. Хувиа бодогчид, дур зоргоороо аашпагчид, үгүйсгэгчдийн балгаар унан гутах үзэл санаанд автагдах тохиолдол давамгайлах болжээ.

“Хүмүүнлэг” /гуманист/ тогтолцоо буй болгох ундсэн хуулийн зорилтыг хэрэгжүүлзхийн төлөө тэмцэж чадахгуй хүмүүст төр засгийн эрх мэдэл олгож, улируулан, улируулан сонгодог хөнгөмсөг. бодлогогүй, хуурмаг, хүлцэнгүй байдал бүх нийтийн байтугай үндэсний аюулгүй байдалд “амиа хорлох” аюул гэдгийг ухаарах цаг болжээ.


Монгол улсын Хөдөлмөрийн баатар,

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Л.Түдэв

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.13.132)
    Mundag hun shu ene hunii medleg chadvariig mongoliin tor ashiglah zayagui doroi yum
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • degi (150.129.141.100)
    tiimee ta yag vnen bichjee, ter jil taniig erunhiilugchuur songoson bol arai uls oron min iim bolohgvi baisan daa. Ochirbat gedeg aimaar shunaltai hujaag songosnoos ard tvmnii min amidral iim bolj doroitloo doo, burhan min.
    2015 оны 01 сарын 10 | Хариулах