Шүүгчийн амь насанд заналхийлсэн этгээдийг Тахарын алба илрүүлжээ

Шүүгчийн амь насанд заналхийлсэн этгээдийг Тахарын албаны ажилтнууд шуурхай илрүүлжээ. Улмаар уг этгээдийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Уг этгээд нь ...... тойргийн .....дугаар шүүхийн шүүгчийн амь насанд заналхийлж байжээ. Мөн тус газрын ажилтнууд хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэргийг гэрчилсэн “Б”-ийн амь насанд халдахаар төлөвлөж байсан этгээдийг илрүүлсэн байна. Улмаар гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлжээ. Тахарын алба байгуулагдсан цагаасаа хойш гэрч хохирогчийг хамгаалж, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Гэхдээ иргэдийн эрүүл мэнд, амь нас, нэр төртэй холбоотой хэрэг учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байдаг аж.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.