Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон цэрэг татлагад хамрагдан, Сүхбаатар аймгийн Онгон сумын Зэвсэгт хүчний 185-р ангид хуваарилагдсан 18 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаачийг амиа хорлосон хэмээн ар гэрт нь мэдэгдсэн байна.
Тус ангийн удирдлагууд талийгаачийг ариун цэврийн өрөөнөөс амиа хорлосон байдалтай олдсон, шүүх шинжилгээний хариу нь ч амиа хорлосон гэж гарсан талаар гэрийнхэнд нь мэдэгджээ. Юутай ч ар гэрийнхнийх нь хувьд гомдолтой байгаа төдийгүй янз бүрийн хардлага байгаа гэдгээ ч онцолжээ.
Тодруулбал талийгаачийн ар гэрийнхэн нь “Манай хүү утсаар ярихдаа цэрэгт дарамттай байдаг. Хэцүү” хэмээн ярьж байсан гэжээ.