Нийслэлийн төсвөөр 3 эмнэлэг барина

Ирэх онд нийслэл 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар болжээ. Эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг нийслэл хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100  ортой хүүхдийн эмнэлэг байгуулах юм байна.

-Амгалан амаржих газрын 150 ор бүхий шинэ барилгыг ашиглалтад оруулснаар эх нярайн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.

-Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барьж ашиглалтад оруулна.

-Туул тосгоны эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барина.

-Хонхор тосгоны ЭМТ-ийн шинэ барилга бүрэн ашиглалтад орно.

-Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг концессын гэрээгээр бариулж ашиглалтад оруулна.

-Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг гэрээгээр бариулж ашиглалтад оруулна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.