Эмэгтэй гишүүд ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

УИХ-ын эмэгтэй 11 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүллээ. Шаардлагатаажирэмсэн, хөхүүл, одонтой эхчүүдийн тэтгэмжийг хасахыг эсэргүүцэж байгаагаа дурьджээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хямралаас гарахын тулд жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн, алдарт эхийн одонгийн мөнгийг хасах саналаа 2015 оны төсөвт оруулахаа мэдэгдсэн юм. Иймд эмэгтэй гишүүд түүний энэхүү саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн шаардлага хүргүүлээд байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.