“Шинэ продакшн”-ы жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд эхэлсэн ч түр хугацаагаар хойшиллоо.
“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун буцалсан ус цацаж гэмтээсэн хэргээр шүүгдэж байгаа юм.
Анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7 жил 10 хоногийн ял оноосон. Гэвч Ц.Алдармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсанаар хэргийг дахин хэлэлцэж байгаа юм.
Ц.Алдармааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6-д зааснаар онц хэрцгий аргаар бусдын бие махбодид санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэргээр ялласан. Харин мөрдөн байцаалтын явцад Ц.Алдармаа нь Д.Оюунтуулын биед хүнд биш хүндэвтэр гэмтэл учруулсан гэж гарснаар ял нь хөнгөрөх боломж бүрдээд байгаа юм.