“Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх эмнэлгээс гарчээ. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан юм. Харин тэрбээр өөрийгөө хэлмэгдсэн хэмээн үзэж, өлсгөлөн зарлаж улмаар бие нь муудсан. Тиймээс өнгөрсөн арваннэгдүгээр сард батлан даалтад гаргаад байсан юм. Хэдийгээр эмнэлгээс гарсан ч гэсэн биеийн байдал нь сайн дээрдээгүй тул эмчийн хяналтад гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Б.Судар