МАН-ын бүлгийн дарга МҮЭХ-ныхонтой уулзлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Адъяа нарыг хүлээн авч уулзжээ. 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед МҮЭХ-ныхон төрийн албан хаагчдыг цомхотгох, цалинг нэмэгдүүлэхгүй байх асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Уулзалтын эхэнд МҮЭХ-ны удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсэн УИХ-аар хэлэлцэгдэж буй төсвийн тодотгол нь хямралаасард иргэдийн амьдрал ахуйг яаж хамгаалах вэ гэсэн хүлээлтэд нааштай хариулт өгч чадахгүй байна гэж үзэж буйгаа илэрхийлэв. Эдийн засаг хямарсан үед иргэдийн бодит орлогыг танах, нийгмийн хамгааллын хүрсэн түвшингээс ухрахбайдлаар төсөвт тодотгол хийх гэж байгааг эсэргүүцэж аймаг, нийслэлийн олон иргэд санал хүсэлтээ тус байгууллагадуламжилж байгаа аж. Тиймээс хөдөлмөр, нийгмийнзөвшлийнгурван талт хэлэлцээрийг урагшлуулахын тулд ард иргэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн тавьж буй санал хүсэлттэй уялдуулан төсвийн тодотголд тусгасан зарим асуудлыг илүү тодорхой болгох шаардлагатайг МҮЭХ-ны удирдлагууд хэлж байлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын бүлэг эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртөж байгаа бага, дунд орлоготой иргэдийн цалин, тэтгэврийг өнгөрсөн жилийн инфляцийг нөхөх түвшинднэмэгдүүлэх,хэт данхайсан төрийн захиргааны албан хаагчдын орон тоог 2012 оны төвшинд аваачих, төрийн захиргааны зардлыг бууруулах чиглэлийгөмнө нь ч баримталж байсан болохыг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн юм.

Б.Судар-Эрхи

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.