УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Хэлэлцэх хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат танилцууллаа. Үүний дараа хэлэлцэх хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуултад Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон ажлын хэсгийн гишүүд хариулж байгаа юм. Энэ үеэр Сангийн сайд гишүүдэд өгсөн мэдээлэлдээ Чингис бондоос 700 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд уг үлдэгдэл мөнгөөр хийх ажлын төлөвлөгөө нь ч бэлэн байгаа гэдгийг хэллээ.
Хэлэлцэх хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуултад Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон ажлын хэсгийн гишүүд хариулж байна. Гишүүд Чингис бондын үлдэгдэл хэдэн төгрөг үлдсэн талаар, ДНБ-д эзлэх салбаруудын эзлэх хувь хэмжээ, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээний талаар тодруулав.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Чингис бондоос 700 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Уг мөнгөөр хийх ажлын төлөвлөгөө нь бэлэн байгаа.
ДНБ-ний 7 хувийн өсөлтийн 5 хувь нь уул уурхайн экспортоос хамаарч байна. ДНБ-ний өсөлтөд эзлэх уул уурхайн салбарын өсөлтийг багасгаж ХАА зэрэг бусад салбарын өсөлтийг хангах зорилт тавьж байна” хэмээн хариулав.
Асуулт хариулт үргэлжилж байна.
Д.Сүх