Ажилтай жирэмсэн эхчүүд 7 сарын тэтгэмж авна

Алдарт эхчүүдийн одонгийн мөнгийг хасч, танахтай зэрэгцээд жирэмсэн эхчүүдэд олгодог халамжийн мөнгийг хасах болсон гэх мэдээлэл гарах болов.

Эдгээр мэдээллүүдийн аль алинд нь эхчүүд дургүйцэж байгаагаа илэрхийлж байна.

Жирэмсэн эхчүүдийн халамжийн мөнгийг хасна гэх мэдээлэлд  Сангийн сайд Ж.Эрдэнэбат тайлбар өгчээ. Тэрээр “Төрсөн эхчүүдийн халамжийн мөнгийг бүрмөсөн хасчихсан зүйл байхгүй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаад төрж буй эхчүүдийн хувьд Нийгмийн даатгалын сан, Халамжийн сангаас давхар тэтгэмж авдаг.

Ажил эрхлээгүй эхийн хувьд нь зөвхөн Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг.

Хуулийн төсөлд ажил хөдөлмөр эрхэлж байсан эхчүүдийн хувьд нийгмийн даатгалын сангаас 12 сар тэтгэмж авдаг байсныг нь долоон сар болгож байгаа. Ингэхээр Нийгмийн даатгалын сангаас 7 сар, халамжийн сангаас 12 сарын тэтгэмжээ авна. Ажил эрхэлдэггүй эхчүүд нь авдгаараа 12 сар халамжийн сангаасаа авна гэсэн” гэжээ. 

Д.Сүх

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.