116 төсөлд 171.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн 888 төслийн зээл авсан төслийн жагсаалтыг гаргасан байна. Тус тайланд дурдсанаар импортыг орлох 104 төсөлд 140.153.554.000 төгрөгийн зээл хүссэнээс нийт 99 төсөлд 133.064.554.000 төгрөгийн зээлийг санхүүжүүлсэн гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн экспортыг дэмжих 19 төслийн 48.481.400.000 төгрөгийн зээл хүссэн бөгөөд үүнээс 17 төсөлд 38.565.400.000 төгрөгийн зээл олгожээ. Нийтэд нь авч үзвэл өнгөрсөн сарын байдлаар экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн 888 төслөөс 116 төсөлд 171.629.954.000 төгрөгийн зээл олгосон аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.