ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнай ажлаа хүлээлгэн өгсөн. Засгийн газрын хуралдаанаар тус газрын даргаар МАН-ын Шинэчлэлийн хорооны тэргүүн Т.Аюурсайханыг томилсон юм. Т.Аюурсайханы ажлаа авсан даруйдаа нэн түрүүнд хийх ажил бол Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу орон тооны цомхотгол хийнэ гэнэ. Энэ тухай тэрээр “Засгийн газраас агентлагуудын стратегийн болон бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөртэй уялдаж ажиллах ёстой болох байх. Орон тооны цомхотгол хийгдэнэ. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ШӨХТГ-ын орон тоог 15 хувиар бууруулж 36 ажилтантай ажиллах болов уу” гэлээ.