
Монголын чөлөөт бөхийн холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” танхимд нээлтээ хийх гэж байна. Тэмцээний эхний өдөр буюу нэгдүгээр сарын 9-нд эмэгтэй 48, 58, эрэгтэй 57, 70, 97, 10-нд эмэгтэй 53, 60, 69, эрэгтэй 61, 74, 125, 11-нд эмэгтэй 55, 63, 75, эрэгтэй 65, 86 кг-ын жингийн барилдаанууд болох ажээ.
Тэмцээний 10:00 цагаас эхлэх ба нээлтийн ажиллагаа 16.00 цагаас болно.