Төрийн албаны зөвлөл өчигдөр хуралдсан ээлжит хуралдаанаараа Засгийн газраас захиалсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудлыг хэлэлцсэн юм. Одоогоор Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын, Хөдөлмөрийн, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн, Аж үйлдвэрийн зэрэг яамд Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа. Эдгээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлахаар болжээ. Төрийн албаны зөвлөл албан ёсоор цахим хуудастаа сонгон шалгаруулалтын мэдээллийг тавих юм байна.
Сонгон шалгаруулалтыг 21 хоногийн хугацаанд зарлаж, үүний дараа албан тушаал горилогчдоос шалгалт авч, шалгарсан хүнийг Төрийн албаны зөвлөл Засгийн газарт танилцуулах ёстой.