Дэлхийд алдартай KFC амтат тахианы нууц жор задарчээ

Дэлхийд алдартай KFC амтат тахианы нууц жор задарчээ. Хэдэн арван жилийн турш KFC-ийн хийж уламжлал болсон тахианы нууц жор нь ердөө амтлагчиндаа байжээ. Эдгээр онцгой амтлагчуудыг манай орны нөхцөлд олоход хүндрэлтэй ч гэлээ та бүхэндээ KFC-ийн амтат тахианы жорыг толилуулж байна. Манай эзэгтэй нар юуг ч юугаар орлуулж чаддаг шүү дээ

Орц (1 хүнийх)

  • 2 хоолны халбага – чинжүүний нунтаг (Халуун ногоогүй)
  • 1 хоолны халбага – хатаасан сонгинотой давс
  • 1 цайны халбага - хатаасан сам хорхой, байхгүй бол нунтаг бяслаг
  • 1 цайны халбага – нунтаг сармис
  • 1 цайны халбага – лиш цэцгийн нунтаг
  • 1 цайны халбага – орегано
  • 1 цайны халбага – нунтаг улаан чинжүү
  • 1 цайны халбага – хар перец
  • 1 цайны халбага – нунтаг базилик

Бэлтгэх арга

Дээрх амталагчуудыг бүгдийг нь холиод 1 сарын турш нарны шууд тусгалаас хол газар хадгална. KFC-ийн амтат тахианы махны жорыг ингэж бэлтгэдэг учраас салахын аргагүй амттай байдаг аж. Ингээд бүтэн сар хадгалсан холимогоо нэг аяга гурил, нэг цайны халбага элсэн чихэр, жаахан давстай холиод бага зэрэг ус, нэг ширхэг хутгасан өндгөөр шингэлэн жонхуу маягийн зуурмаг болгоно. Ингээд бэлэн болсон зуурмагтаа тахианы махаа хийж 1-2 цаг байлгасны дараа сайтар халаасан тосонд шарна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.106.150)
    Hen ch l medne sh de
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • өндөр болгохн ууц (112.72.11.67)
    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ 22 000₮
    2015 оны 01 сарын 10 | Хариулах