Засгийн газрын хуралдаанаар ШӨХТГ-ын даргаар МАН-ын Шинэчлэлийн хорооны тэргүүн Т.Аюурсайханыг томиллоо.
- 1975 онд Улаанбаатар хотод төрсөн.
- Ам бүл 5. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Эдийн засгийн ухааны докторант.
- Англи, орос, турк, япон, солонгос хэлтэй.
- Боловсрол:
- 1983-1993 Нийслэлийн 23 дугаар дунд сургууль.
- 1994-1999 Турк улсын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- 2004- Киргиз улсын Бишкек хотод судалгааны арга зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
- 2004-2006 Сөүлийн Үндэсний их сургуулийг олон улсын хамтын ажиллагааны магистр, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн.
- Ажлын туршлага:
- 2000-2005 Аста Пресс ХХК-д Ерөнхий захирал
- 2006 Баярсконстракшн ХХК-д эдийн засгийн зөвлөх
- 2006-2009 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
- 2008-2012 Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
- 2012- Чингэлтэй дүүргийн Засаг дарга
- Намын ажлын туршлага:
- 2009-2012 Монгол Ардын Намын УЗ-ийн ХЭГ-т улстөрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2008 Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүн
- 2009 Нийслэлийн МАН-ын 95-р үүрийн дарга, тэргүүлэгч
- 2009 Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны гишүүн
- 2010 МАН-ын Бага хурлын гишүүн
- 2012 МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга
Сэтгэгдэл (3)