
АН-ын ЕНБД-аар ажиллаж байсан Ц.Оюундарь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон билээ. Түүний оронд ажиллах хүнийг шийдэхээр өнөө өглөө АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдсан байна.
Ингээд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх Л.Эрхэмбаярыг ЕНБД-ын ажлыг түр орлон гүйцэтгүүлж байхаар тогтсон байна.
Харин АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ЕНБД-ын албан тушаалыг хаших жинхэнэ хүнийг томилох ажээ. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын тов хараахан гараагүй байгаа ч ойрын хугацаанд хийнэ гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Сэтгэгдэл (1)