Энэ онд цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй

Улсын 2015 оны төсвийг батлахдаа цалин, тэтгэвэрийг нэмэхэд зориулж 500 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл энэ төсвийг хийсэн Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар огцорсноор 2015 оны төсөв ч өм цөм өөрлөгджээ. Шинээр томилогдсон Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цалин, тэтгэврийг нэмэхэд зориулан төсөвт суулгасан 500 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор хасна хэмээн мэдэгдэж байсан нь амьдрал дээр хэрэгжлээ. Сангийн яамнаас оруулж ирсэн 2015 оны төсвийн тодотголд цалин, тэтгэвэр нэмэх талаар нэг ч үг дурдаагүй төдийгүй, төсөв батлахад суулгасан 500 тэрбум төгрөгийг ч хасч оруулж иржээ. Энэ талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засаг асар их тэлсэн энэ үед төсвийг нэмэх, нэмэлт зардал санхүүжүүлэх боломжгүй учраас эдийн засгаа сэргэтэл цалин, тэтгэвэр нэмэх боломж алга” хэмээн мэдэгдлээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зошин (103.10.22.6)
    Засгийн газрын ордонд үдийн цайны цагаар хонгилуудад бөглөрөө үүсч хоорондоо арай гэж зөрж явдаг байсан чинь одоо өнөөдүүл чинь таргалаад бүр хөдөлгөөн зогсдог болсон гэнэ.Дээр үед улс төрийн товчооны хэдхэн хүн л байдаг байж,одоо 76 улс төрчдийн товчооны гүшүүд,хар мянган туслах ганган хүүхнүүд,засгийн газар,ерөнхийлөгчийн тамгийн газар тэдгээрийн өчнөөн албат,түшмэд,тэд нарт зөвлөж, тусалдаг янз бүрийн таних танихгүй хүмүүс гэх мэт данхар төрийг 3 толгойт ард тнмэн тэжээж чадахаа болих гээд байна.одоо тэгээд яахыг хөх тэнгэр л мэдэх болтугай.
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • zochn (202.131.233.251)
    Ing.j dabr.h yum bol hen huuhed garg h we de odoo zaluu hum.s ol.n huuhed gargahgui shu de
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.233.251)
    Huuhd.n bol.n odong.n mng.g has.h ni shal ten.g oligtoi mongo ogj bga bish harin ch nem.h estoi yum bish uu
    2015 оны 01 сарын 07 | Хариулах