З.Энхболд М.Наранбаатарыг цагдаад өгчээ

Өнгөрсөн өдрүүдэд МҮОНРТ-ийн удирдлагыг сонгосонтой холбоотойгоор энэ талаарх сэдэв олны анхаарлын төвд орлоо. Мөн олон нийтийн гэх статустай тус байгууллагын удирдлагаас буусан М.Наранбаатар хэвлэлд ярилцлага өгсөн нь мөн л шуугиан дэгдээлээ. М.Наранбаатар нь хэдэн өдрийн өмнө УИХ-ын дарга З.Энхболдыг чуулганы индрээс давуу талаа ашиглан, “М.Наранбаатар тэргүүтэй түүнийг тойрон хүрээлэгчдийг архичин гэж хэлсэн” хэмээх үгэнд эгдүүцэж, шүүхэд өгсөн билээ.

Тэгвэл удаан хугацааны маргаантай байдлын хариу болгож УИХ-ын дарга З.Энхболд, “М.Наранбаатар гэгчийн хэвлэлээр тарааж байгаа миний тухай мэдээлэл 100 хувь худлаа гүтгэлэг. Зогсоохгүй байгаа тул арга ядаад цагдаад хандав” хэмээн жиргэжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • unen (103.229.121.73)
    helsen n unen mongolchuud bugd harsan sonsson enhboldod ichih gej yum alga
    2015 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.11.18)
    энхболд ийм л хүн. Ам алдвал барьж болдоггүй.Хэлсэн үгэндээ ядаж эзэн нь байгаач.бүх юм ил тод байхад одоо ирж булзаж мэлзээд ичихгүй хууль цагдаа гэж явахдаа ядаж өөрөөсөө, үр хүүхдээсээ, хань ижлээсээ ичээч
    2015 оны 01 сарын 09 | Хариулах