Төсөвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, төсвийн тодотгол болон холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүнД.Ганхуяг “Хүний хөгжлийн сангийн тухай хуульд байгаа мөнгө тараадаг зүйл заалтыг хасах хэрэгтэй” гэдгийг хэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа байнгын хороодын гишүүдийн олонхи төсвийн тодотгол, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.