Г.Алтанхүү найз охиноо хөнөөгөөгүй, харин ...

Найз бүсгүйгээ зодож амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт шүүгдсэн Г.Алтанхүүд шүүхээс гурван жилийн хорих ял оноосон. Учир нь түүнийг найз охиныхоо аминд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан гэж үзсэн юм. Тэгвэл өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс албан ёсны мэдээлэл хийлээ. Тус шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Мөнхтуяа “Г.Алтанхүүд холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэж, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсгийг үндэслэн 3 жилийн хорих ял оноосон. Харин түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай хөнөөсөн гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Учир нь шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчдийн гаргасан дөрвөн дүгнэлтээр талийгаачийг архины хордлого буюу согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний нэн цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтлийн улмаас амь насаа алдсан болохыг тогтоосон. Г.Алтанхүүд оногдуулсан гурван жилийн хорих ялаас цагдан хоригдсон хоногийг хасахаар шүүх шийдвэрлэсэн” гэлээ.

Шүүхээс Г.Алтанхүүд үүсгээд байсан 91.1 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноосон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • шүүгч буруутай үхвэл таарна (202.21.106.151)
    шүүсэн шүүгч өөрөө болон үр хүүхэд нь лтанхүүд хүчиндүүлж үхвэл таарна. Худлаа шүүхээ боль, нүгэл чинь наад авсан халтар төгрөгөөр чинь дамжиж чамд ирнэ дээ......... араа боддоггүй тэнэг юмнууд. Одоо хэний үрийг алуулахаар наадха тэгж шийтгэв??? өөрөө хүчиндүүлж үхвэл таарна тэр шүүсэн шүүгч
    2015 оны 01 сарын 07 | Хариулах