Э.Бат-Үүлийн орлогч нар цалингүй, Л.Гантөмөр орлогчгүй ажиллана

Төсвийн тухай хууль өчигдрөөс хэрэгжиж яам, агентлаг, газар, аймаг нийслэлийн дарга дэд дарга, орлогч, зөвлөхгүйгээр төрийн ажлыг үргэлжлүүлэхээр болов. Хуулийн хүрээнд урсгал зардлыг 2.960.4 сая төгрөгөөр хэмнэх тооцоотойгоор 345 хүнийг цомхотгохоор заасан юм. Ингэхдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар нэг орлогчтой, орон тооны зөвлөхгүй байна. Нийслэлийн Засаг даргыг хоёр орлогчтой байж болно гэж заасан байв. Үүний дагуу Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл зургаан орлогчоосоо хэнийг нь үлдээх бол гэсэн таамаг нийслэлийнхний дунд байсан ч тэрээр алийг нь ч гомдоохгүйгээр албаа үргэлжлүүлэхийг санал болгожээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл Төсвийн тухай хуулийг “зөрчиж” зургаан орлогчоо авч үлдээд улсын төсвөөс нэг ч төгрөгийн цалингүйгээр ажиллуулах юм байх.  Үүрэг, хариуцлагын хувьд өөрчлөгдөөгүй гэж буй ч цалингүй буюу “орон тооны бус” хүмүүсийн гаргасан тушаал, шийдвэр хүчин төгөлдөр байх уу, эргээд хариуцлага хүлээх үү гэдэг эргэлзээ төрүүлэхээр юм. Улс даяар 300 гаруй хүнийг цомхотгож байгаа шалтгаан төсөв хэмнэх гэдэг нь тодорхой. Тэгвэл Э.Бат-Үүлийн орлогчид улсын төсвөөс цалинжихгүй ч төсөл, хөтөлбөрөөр цалинжиж болох Тогтоолын төслийг өргөн барьсан тухай өчигдөр хотын захирагч албаныхандаа дуулгажээ. Орлогчид нийслэлийн Захирагчийн ажлын албанд байрладаг өрөө тасалгаа нь хэвээрээ. Цалингүйгээс биш машин унаа зэрэг хэрэглээ нь танагдсан эсэх нь тодорхойгүй. Хэрэглэж буй цай, цааснаас эхлээд төсвийн мөнгөөр авсан эд юмсыг албандаа ашиглаж л таараа. Зургаан хүн цалингүй боллоо гээд төсвийн мөнгөөр тохижуулсан өрөөнд орж, сандал, ширээг ашиглаж, цай ууж, цаас хэрэглэж л таараа шүү дээ. Ийм хачирхалтай шийдвэрийг олон хүн ойлгохгүй байгаагаа цахим ертөнцөд нэлээд шуугив.

Уг нь төсөл хөтөлбөрийн ашиг, орлого ч төсөвт орж л байвал улсын эдийн засагт тустай. Гэтэл хотын даргын шийдвэр төсвөө ил биш далдуур ашиглахаар  болчихсон юм биш биз. Ямартаа ч Э.Бат-Үүл дарга нийслэл, дүүргийн орлогч, зөвлөхүүдийн 186 орон тоог цомхотгосон ч тэдгээр хүмүүсийг өөр ажилд хөрвүүлэн ажиллуулж хоёр тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргасан гэнэ.

Э.Бат-Үүл даргын шийдвэрээр эхэлсэн Төсвийн тухай хуульд бусад яам, агентлаг, газрууд хэрхэн хандсан бол. Өчигдрийн байдлаар хэд, хэдэн байгууллагаас энэ тухай лавлахад цомхотгоод албан ёсных болгосон шийдвэрүүдийг олонх нь гаргаагүй байлаа. БСШУ-ы сайд Л.Гантөмөр өмнө нь хэд, хэдэн зөвлөхтэй байсан ч одоо зөвлөхгүй ажиллах болжээ. Харин Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба орон тооны бус зөвлөхүүд авч ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Батлан хамгаалахын сайдын хувьд ч тэр орон тооны бус зөвлөхтэй ажиллахыг чухалчилж байгаа сурагтай. Харин зөвлөхүүд нь төсвөөс цалинжихгүй гэнэ.

Түүнчлэн агентлагуудын хувьд ШӨХТГ-ын шинэ дарга хэн байх нь тодорхойгүй байгаагаас хуулийн хэрэгжилт түр хойшилж буй мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, шинэ дарга томилогдсоны дараа дэд дарга нарыг цомхотгох бололтой. Түүнчлэн мэргэжлийн хяналт, онцгой байдал, прокурор, цагдаагийн байгууллагуудад цомхотголын сураг ч алга.

эх сурвалж Зууны мэдээ сонин

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • зочин (202.179.11.18)
    Олон орлогчтой байна гэдэг чинь өөрөө юм мэдэхгүй,бусдаар юмаа хийлгэж,бусдын бичсэн илтгэл тайлан уншаад сурчихсан хүний зан. Өөрөө чадахгүй юм чинь суваг сувгаар нүхээ гарцаа хайх нь зөв шүүдээ. Хөвсгөлд анх багшаар очихдоо аравдугаар ангийн хүүхдийн мэдлэггүй эрхийн балай байсан шүү дээ
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.11.18)
    ард түмнийг нэг л маанаг амьтад гэж бодож байгаа юм энэ буурал толгой. Хэнч цалингүй ажиллах вэ гэвэл Авилгачид. улсын мөнгийг идчихээд шахаанд орсон амьтад, төслийг шамшигдуулагчид, мөнгө угаадаг хүмүүс л цалингүй ажиллана шүү дээ. Баатар нэртэй батаар авилга. төсөл гээд мөнгө олох арга олон байдгийг ийнхүү гэрчилж байна.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • zochin (202.131.233.251)
    Tosob darga nariinhaa tansag heregleeg has
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.233.251)
    Bid uls.s uutaa abgui bol.d bs.n odoo yagaad bolohgui gej ter tosobl.d bga mongo oor yym.d zaraachee
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.233.251)
    Hognii uut.g bid nar.n ogd.g mongoor zahialdag geed bsan odoo yu geed tosob.s geed bna we
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.233.251)
    Ugaasaa zuzaargaj bga shu hun tsal.n abah.n toloo ajild.g muusain luubarchid ulsaa bod ard tumnee bod
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.233.251)
    Tiim mundag yum bol ulsaa hogjuul oorsdiigoo bitgii zuzaatg.d bai ard tum.n zohorlii shu
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.233.251)
    Bid uls.s uutaa abgui bol.d bs.n odoo yagaad bolohgui gej ter tosobl.d bga mongo oor yym.d zaraachee
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.233.251)
    Hognii uut.g bid nar.n ogd.g mongoor zahialdag geed bsan odoo yu geed tosob.s geed bna we
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.233.251)
    Ugaasaa zuzaargaj bga shu hun tsal.n abah.n toloo ajild.g muusain luubarchid ulsaa bod ard tumnee bod
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.233.251)
    Tiim mundag yum bol ulsaa hogjuul oorsdiigoo bitgii zuzaatg.d bai ard tum.n zohorlii shu
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • УБ (202.21.106.151)
    энэ эмэгтэй сэтгүүлч бичсэн үү? жижиг юмны ард том юм байдаг гэдгийг мэдэхгүй шогийн хөгийн юм бичих юмаа. Улаанбаатар улсын тал шүү.. холоор сэтгэнэ шүү. Бага зэргийн зардал гарч их ашиг олдог. Нийслэлийн ачаа дийлдэхгүй байна. Энэ хэдэн хөөрхөн дарга нар өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажлаа хийж байнаа даа. Улс орны хөгжил Улаанбаатараас эхэлнэ
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Бат-Үүлийг дэмжиж байна (202.21.106.151)
    нийслэл бол улсын тал ... яаж ганц орлогчтой байдаг юм. Хэнийг цомхотгох, юунд хэмнэх энэ тэрийгээ мэдэдгүй маанаг юмнууд Монгол улсыг сөнөөж байна доо. Бат-Үүл дарга өөрөө юмаа мартдаг Альцгеймерийн өвчтэй, нийслэл асуудал ихтэй. Улсын талыг 50 УИХ гишүүн, 21 аймгийн дарга нар зохицуулж байхад нөгөө талыг нь 5-6 хүн зохицуулан удирдаад нэмээд нийслэлээс гарсан нэг хэдэн УИХ-ын хэдэн гишүүд байхаар яагаад байна??? аан
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН (49.0.161.65)
    тэнэгүүд тэнэгтэж өгөх юмаа. цалин аваагүй хүмүүс бат үүлийн орох хаалган дээр суугаад хахуулаар цалинжаад сууцгаана даа.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах