”Мунзуй” Нямдорж давж заалджээ

Анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн “Мунзуй” хочит Г.Нямдорж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд Дүүргийн Эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Г.Нямдоржийг мөрийтэй тоглоом давтан тоглосон хэрэгт буруутган нэг жилийн хорих ял оноосон юм. Гэвч Г.Нямдорж анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү гомдол гаргажээ. Нийслэлийн шүүх Г.Нямдоржийн гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэнд хуваариласан байна.

Г.Нямдорж нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 21-нд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “DHL” төвийн есдүгээр давхарт байрлах рестораны VIP өрөөнд таван хүнтэй мөрийтэй тоглож байгаад баригдсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.