Ц.Алдармаагийн ял хөнгөрөх бололтой

Шинэ оноос өмнө батлан даалтад гараад байгаа "Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаагийн ял хөнгөрөх бололтой.

Урьд нь түүнийг бусдыг биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд хамааруулж, 7 жил 10 хоногийн  ял оноогоод байсан. Тэгвэл түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар Д.Оюунтуулын биед хүнд биш, хүндэвтэр гэмтэл учруулсан  болж, шинжээчийн дүгнэлт өөрөөр гарсан байна.

Үүнээс үүдэн түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  98 дугаар зүйл ангиар ял төлөвлөсөн гэнэ. Энэ зүйл ангид бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Иймээс Ц.Алдармаад оноосонял торгуулийн ял, эсвэл албадан ажил хийлгэх юм уу дээд тал нь 3 жилийн хорих ял болж хөнгөрөх боломжтой  болжээ. Мөн энэ зүйл заалт нь тэнсэнд хамрагддаг учир Ц.Алдармаа эрх чөлөөтэй болох боломж бүрдэх аж.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.229.123.60)
    зан араншин муутай хүмүүжилгүй овилгогүй ийм эмэгтэйчүүд их болжээ. Гэхдээ шоронгийн хоригдол болгоход арай л хатуудна. архи дарс атаа жөтөө нь ийм л байдалд орууллаа. Учраа ололцоод гайгүй өнгөрөх байгаа. М
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шуналтай нүгэлтэй шүүгчдэд авилгалаа сэм хурдан өг (202.21.106.151)
    ёоо ёоо энэ жүжиг хурдан дуусаач ээ... наад хэдэн халтар шүүгч нартаа авилгал шуу юмыг нь өгөөд наад хэргээ хурдан хаагаач ээ ... хүн алсан хүн ялгүй байхад гэмтээсэн хүн юу вэ? хэдэн нүгэлт авилгалаар гарыг нь цайлгаад хурдан дуусгаач ... юм нь дутуудаад л жүжиг үргэлжлээд байх юм.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах