Хакухогийн хувь заяа хаашаа эргэх вэ

Тун удахгүй эхлэх энэ сарын башё мэргэжлийн сумод асар их зүйлийг өгнө. Нэгдүгээр сарын 11 нд эхлэх Хацү башёгийн өмнөхөн  Японы ард түмэн олон зүйлийг хүлээж байгаа хэмээн мэдэгдэж буй хэвлэл мэдээллийнхэнтэй ч санал нийлж байгаа билээ. Наран улсын бурханчлан шүтдэг домогт их аварга Тайхогийн 32 удаа түрүүлж, эзэн хааны цом хүртсэн амжилтыг хэзээ ч, хэн ч эвдэж чадахгүй мэтээр төсөөлж байсан цаг ард хоцрох нь. Одоо их сумогийн ноён оргилд Монгол хүн суухыг зарлах учир хацу башёг ийнхүү онцолж байна.

Японы мэргэжлийн сумогийн холбооны ерөнхийлөгч, ёкозүна Китаноүми Монголын бөхчүүдийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн. Тэрээр шинэ оны босгон дээр “Ёмиүри” сонин товч ярилцлага өгчээ. Тэнд 69 дэх ёкозүнагийн тухай дурдахдаа “Хакүхо бол гэмтэл бэртэл авдаггүй, тогтмол сайн барилддаг аварга. Энэ чигээрээ явбал ойрын үед 40 дэх түрүүгээ авах байх гэж бодож байна” гэсэн. Мөн Японы иргэн хүн ояката болох эрхтэй гэсэн сумогийн дүрмийг өөрчлөх боломжтой юу? гэж асуухад: “Японы иргэн л ояката болно гээд дүрмэнд заачихсан байгаа. Энэ чинь бидний мөрдөж хамгаалан, сахиж ирсэн эртний уламжлал, ёс заншлын нэг хэсэг шүү дээ. Яасан ч өөрчлөхгүй гэж мөхөс би бодож явдаг” гэдгийг онцолсон.

Өдгөө 30 нас хүрч буй Хакухо зодог тайлаад ояката болохыг хүсвэл заавал иргэншлээ солих хэрэгтэй болно. Харин Хакухог сумогийн холбооноос дарамталсан учраас иргэншлээ солихоор болсон тухай мэдээлэл хэвлэлээр нэг хэсэг цацагдсан билээ. Тэгвэл дээрх мэдээллийг тэрбээр эрс үгүйсгэсэн юм.

Энэ тухай Хакухо “Китаноми ерөнхийлөгч “Дэвжээ өвлөх гэж байгаа хүн Японы иргэншилтэй байх ёстой” гэж хэлдэг. Ерөнхийд нь сануулаад өнгөрч байгаа хэрэг. Түүнээс биш иргэншлээ ав, тэгэхгүй бол зодог тайлуулна гэж дарамталж, шахаад байсан асуудал байхгүй. Би нэг ярилцлага өгөхөдөө хэлсэн байдаг юм. Соль гэхээр сольчихдог зүйл иргэншил биш гэж. Үнэхээр тийм шүү дээ, энэ бол хувь хүний л асуудал. Би хувьдаа хоёр улсын гүүр нь байхыг хичээдэг. Энэ бол зөвхөн М.Даваажаргал гэдэг хүнээс гадна улс, орны асуудал. Харин интернэтэд бичсэн байгааг, зурагтаар гарч байгааг харахаар жаахан сэтгэл эмзэглэж л байлаа. Намайг юу, юугүй Японы иргэн болчихсон мэт бичих юм. Яагаад ийм яриа гардаг юм бол гэж их гайхдаг. Өөрийнхөө паспортыг гаргаж ирж харуулдаг юм билүү. Тийм мэдээний доор бичигдсэн сэтгэгдэл унших их эвгүй шүү. Иргэн хэвээр байгаа хүнийг цааш түлхээд ч байгаа юм шиг. Үнэндээ надад тийм сэтгэгдэл төрсөн” гэдгийг хэлжээ.

Хакухогийн 33 дахь түрүү бүгдийн анхаарлын төвд байгаа нь дээрх мэдэгдлүүдээс харагдаж байна. Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 2006 оны нэгдүгээр сард озэки Точиязүма түрүүлсэн нь хамгийн сүүлд Япон бөх түрүүлсэн гэсэн тоо баримтыг сануулж байна. Үүнээс хойш бүтэн есөн жил буюу 53 башёд гадаад бөхчүүд Эзэн хааны цом хүртжээ. Гэхдээ Монголын их аваргууд Японы зан заншил, түүх соёл, сумо бөхийн дүрэм, ёс жудаг зэрэг бүгдийг чанд сахиж, Наран улсын ард түмнийг дээд зэргээр хүндэтгэж байгаа нь зөвхөн Монгол хүнээс гарах ухаан ажээ. Эзэн хааны цом Монголчуудын гараас гаралгүй 12 жил боллоо. Цаашдаа олон жил талын хүчтэнүүд түрүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж явах болтугай.

Мэргэжлийн сумод хамгийн их түрүүлсэн бөхчүүд

№           Бөхийн нэр                                 Түрүүлсэн тоо                    Барилдсан он

1             Тайхо                                               32                                   1960-1971

2             Хакухо                                             32                                2006 оноос хойш

3             Чиёнофүжи                                      31                                   1981-1990

4             Асашёорюү                                      25                                   2002-2010

5             Китаноүми                                       24                                   1974-1984

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.21.111.146)
    Монголын бахархал болсон хайртай аваргатаа ирж буй шинэ оны мэнд хүргээд, улам их амжилт гаргаарай чи бол монголын залуудын бахархан дуурайх их аварга шүү ийм сайхан хүү төрүүлж өсгөсөн ээж аавд нь монгол түмэн үеийн үед баярлаж бахархаж явах учиртай.Дэмий зүйлд сэтгэлээ зовоолгүй бэлтгэлээ сайн хийж олон,олон амжилтын эзэн болоорой.
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (49.0.161.176)
    зочин ах нь Даваажаргалаа чамд хамгийн сайн сайхныг хүсье. Одоо20-н жилийн дараа Япон бөхчүүд бөхийн бүх төрлөөр дэлхийд гайхуудна. Тэднийг ямар ч орны бэхчүүд дийлэхгүй. Тэнд монгол бөхчүүдийн ген бий. Тэнд монгол бөхчүүдийн биоураг хувилагдана. Тэр бөхчүүд хөлд орохоосоо эхлээд бэлтгэгдэнэ.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (49.0.161.176)
    зочин ах нь Даваажаргалаа чамд хамгийн сайн сайхныг хүсье. Одоо20-н жилийн дараа Япон бөхчүүд бөхийн бүх төрлөөр дэлхийд гайхуудна. Тэднийг ямар ч орны бэхчүүд дийлэхгүй. Тэнд монгол бөхчүүдийн ген бий. Тэнд монгол бөхчүүдийн биоураг хувилагдана. Тэр бөхчүүд хөлд орохоосоо эхлээд бэлтгэгдэнэ.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (65.49.14.146)
    Япончууд АСА аваргыг маань дарамталж зодог тайлуулаагүй бол одоо ингээд сууж байхгүй байх байсан биз
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (188.189.49.203)
    Japaniig gazar hudluud sunuhuur ni irii sunihgui bol baigaad baina gej bodoo biz
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • zochin (103.229.122.158)
    Avargadaa amjilt husie...Mongol hun ym chin...henii ch sanaand oromgui tiim l amjiltiig uzuuleh ym chin harj l bgaarai delhiin Mongolchuud mini
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    Хакүхо бол домогт аварга, энэ их бөх иргэншлээ солино уу байна уу, сүмогийн холбоо яах ийх бидний санаа зовох асуудал үнэндээ биш билээ. бидний амьдрал яиар байгаа билээ, маргааш хэрхэх бол, монгол хүний амьдралын чанар, аюулгүй байдал л хамгийн их сэтгэл зовоож буй асуудал шүү хүмүүсээ
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.0.131)
    За дїї минь сайн барилдаж дээдийн дээд амжилтуудыг гаргаарай. Чи чадна. Мундаг шїї.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.14.38.2)
    Хакухо аваргын цаашдын ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • иргэн (203.194.114.150)
    Хакухо дүү минь монголын иргэнээрээ байлгүй яах вэ, чи сайн байна. харин цаашид улам сайн барилд.Хэсэг хугацааны дараа эх орондоо ирж сайхан амьдрах зам нээлттэй.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • terbymtan (71.105.71.39)
    mongotei bayan bolcon xyn xybi zaya xaashaa ch ergecen ch xamaagyi .
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Ж.Наран (103.26.192.146)
    Манай их аваргууд Наран улсын ёс заншилыг маш их хүндэтгэж харагддаг. Монголчууд бидний хүмүүжил ч тийм шүүдээ.Харин хүмүүс минь ийм эгзэгтэй үед хамаагүй юм бичиж, өөрийн болоод харийн хүмүүний сэтгэлд сэв суулгачих вий дээ...
    2015 оны 01 сарын 06 | Хариулах