
Сэтгүүлч Н.Урантогтох
АН-д ҮЗХ-ны нөхөн сонгууль эхэллээ
2012 оны УИХ-ын сонгуулийн дүнд олонхийг бүрдүүлэх болсон эрх баригч Ардчилсан намын даргаар УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд томилогдсон билээ. Тэрээр АН-д бүтцийн томоохон өөрчлөлт хийхээр болоод байна. Үүний өмнө төрийн албанд томилогдсон АН-ын ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгуулийг энэ сарын 10-21-ны хооронд аймаг, нийслэлд явуулахаар болжээ. Нөхөн сонгуулиар ҮЗХ-д сонгогдсон эрхмүүд 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл бүрэн эрх эдлэх юм байна. Улирал бүр ротаци хийдэг байх АН-ын үндсэн дүрмийг өөрчлөхөөр яригдаж байгаа юм.
Жич: Одоогоор АН-ын ҮЗХ-ны 228 гишүүний 43 нь төрийн албанд шилжин ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)