Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 23-28 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Халх голын сав газраар 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.